Tuesday, April 14, 2020

May and might

May ба might
"May" ихэнхдээ эргэлзээтэй байдлыг илэрхийлдэг. Мөн зөвшөөрөл өгөх ба зөвшөөрөл хүсэхэд хэрэглэгддэг.

Жишээ нь:
Cheryl may be at home. - Шэрил гэртээ байж магадгүй. : эргэлзээтэй байдал
Johnny, you may leave the table when you have finished your dinner. - Жонни, хоолоо идээд дууссан бол ширээнээс босож болно : зөвшөөрөл өгөх
May I use your pen? - Би таны үзгийг хэрэглэж болох уу? : зөвшөөрөл хүсэх
"May" -г одоо, өнгөрсөн, ирээдүй цаг дээр хэрэглэх
Баймж үг
Зөвшөөрсөн хэлбэр
1. = Одоо 2. = Өнгөрсөн 3. = Ирээдүй
Үгүйсгэсэн хэлбэр
1. = Одоо 2. = Өнгөрсөн 3. = Ирээдүй
may
эргэлзээтэй байдал
1. Jack may be upset. I can`t really tell if he is annoyed or tired.

2. Jack may have been upset. I couldn`t really tell if he was annoyed or tired.

3. Jack may get upset if you don`t tell him the truth.
1. Jack may not be upset. Perhaps he is tired.

2. Jack may not have been upset. Perhaps he was tired.

3. Jack may not get upset, even if you tell him the truth
may
зөвшөөрөл өгөх
1. You may leave the table now that you`re finished with your dinner.

2. "BE ALLOWED TO" болж хувирна
You were allowed to leave the table after you finished your dinner.

3. You may leave the table when you finish your dinner.
1. You may not leave the table. You`re not finished with your dinner yet.

2. "BE ALLOWED TO" болж хувирна
You were not allowed to leave the table because you hadn`t finished your dinner.

3. You may not leave the table until you are finished with your dinner.
may
зөвшөөрөл хүсэх
May I borrow your eraser?

May I make a phone call?
Үгүйсгэсэн хэлбэр байхгүй

Might

"Mightихэнхдээ эргэлзээтэй байдлыг илэрхийлэх, нөхцөлт өгүүлбэрт хэрэглэгддэг. Үүнээс гадна санал хүсэлт гаргахад хэрэглэгддэг.

Жишээ нь:
Your purse might be in the living room. Магадгүй таны цүнх том өрөөнд байгаа байх : эргэлзээтэй байдал
If I didn`t have to work, I might go with you. Хэрэв би ажиллах шаардлагагүй байсан бол магадгүй тантай хамт явах байсан байх : нөхцөлт өгүүлбэр
You might visit the botanical gardens during your visit. Та аялалынхаа үеэр ургамал судлалын цэцэрлэгт зочилж очвол зүгээр : санал болгох
Might I borrow your pen? - Би таны үзэгийг хэрэглэж болох уу? хүсэлт
"Might" -г одоо, өнгөрсөн, ирээдүй цаг дээр хэрэглэх
Баймж үг
Зөвшөөрсөн хэлбэр
1. = Одоо 2. = Өнгөрсөн 3. = Ирээдүй
Үгүйсгэсэн хэлбэр
1. = Одоо 2. = Өнгөрсөн 3. = Ирээдүй
might
эргэлзээтэй байдал
1. She might be on the bus. I think her car is having problems.

2. She might have taken the bus. I`m not sure how she got to work.

3. She might take the bus to get home. I don`t think Bill will be able to give her a ride.
1. She might not be on the bus. She might be walking home.

2. She might not have taken the bus. She might have walked home.

3. She might not take the bus. She might get a ride from Bill.
might
нөхцөлт өгүүлбэрт
1. If I entered the contest, I might actually win.

2. If I had entered the contest, I might actually have won.

3. If I entered the contest tomorrow, I might actually win. Unfortunately, I can`t enter it.
1. Even if I entered the contest, I might not win.

2. Even if I had entered the contest, I might not have won.

3. Even if I entered the contest tomorrow, I might not win.
might
санал
1. Одоо цагийн хэлбэр байхгүй

2. You might have tried the cheese cake.

3. You might try the cheesecake.
1. Одоо цагийн хэлбэр байхгүй

2. Өнгөрсөн цагийн хэлбэр бараг хэрэглэгддэггүй


3. You might not want to eat the cheese cake. It`s very calorific.
might
хүсэлт

(Америк англи хэлэнд бага хэрэглэгддэг)
Might I have something to drink?

Might I borrow the stapler?
Үгүйсгэсэн хэлбэр бараг хэрэглэгддэггүй
Анхаар! "Could not" ба "Might not"

"Could not
ямар нэгэн зүйл хийгдэх боломжгүй тухай
"Might notямар нэгэн зүйл хийгдэх эсэхийг мэдэхгүй ба эргэлзсэн санаа.
Жишээ:
Jack might not have the key. Магадгүй Жэкт түлхүүр байхгүй байх.
Jack could not have the key. Жэкт түлхүүр байх боломжгүй.

Tuesday, April 7, 2020

Орчуулагын онолын үндсэн зарчим

L-2
Орчуулагын онолын үндсэн зарчим

Аливаа гадаад хэл дээр сонсох, унших мэдээ зэргийг уншигч сонсогчийн мэддэг хэл рүү нь хөрвүүлж буулгах шаардлага гардаг. Энэхүү хөрвүүлэх ажлыг орчуулагч гүйцэтгэнэ. Энэ үйл ажиллагааг дараах схемээр тоймлон үзүүлж болох юм.



                        Дээрх схемийг ажиглавал дараах зүйл ойлгогдоно.
1.      Эх хэл дээр мэдээлэл зохиогч ба эх хэл дээр мэдээлэл хүлээн авагч хоёрын хооронд хэлний зуучлалгүй шууд харилцаа явагдаж байна. Гэтэл :
2.      Эх хэл дээр мэдээлэл зохиогч ба тэрхүү мэдээллийг орчуулгын хэл дээр хүлээн авагч хоёрын хооронд орчуулагчийн үйл ажиллагаа, орчуулгын үйл ажиллагаагаар бүтээгдсэн орчуулгүн хэл дээрх мэдээллийг хүлээн авч байна. Өөрөөр хэлбэл орчуулагч нь хэлний зуучлагч, дам харицааг хэрэгжүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байна.
Орчуулага нь бүхий л үзүүлэлтээрээ эх хэл дээрх мэдээлэл шиг байх ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ? Үүнийг товч тайлбарлая. Эх хэл дээрх текст орчуулгын текст хоёр хоорондоо эквивалент чанартай байх ёстой бөгөөд энэ чанарыг монголоор дүйцэл гэж нэрлэдэг. Эх текст ба орчуулгын текст хоёр чухам ямар үзүүлэлт шалгуураар дүйцэж байх ёстой вэ? Энэ талаар олон санал байдаг. Бид дүйцэх ёстой хамгийн гол үзүүлэлтүүдийг авч үзье.                    
 Утгын /семантик/ дүйцэл. Ямарваа текстийн цөм нь утга байна.  Өөрөөр хэлбэл текст бүр тодархой утгыг агуулсан байна. Үгийн утга, хоршоо үгийн утга / бүлэг үг /, өгүүлбэрийн утга, бүлэг өгүүлбэрийн утга, текстийн утга гэсэн шат дараалсан түвшин, эрэмбэтэй гэж ойлгож болно.
Орчуулгч бүх түвшинд эх текст ба орчуулагын текстийн утгын дүйцлийг хангах ёстой. Эх хэл дээрх утга нь ямар ч зөрөөгүйгээр орчуулгын текстэнд буусан байхыг утгын дүйцэл хангалаа гэнэ.
Найруулгын дүйцэл /стиль/. Аливаа хэлэнд функциональ найруулгууд оршин тогтдог. Тухайлбал, шижлэх ухааны найруулга, албан бичгийн найруулга, хэвлэл нийтлэлийн хэлний найруулга, уран зохиолын хэлний найруулга гэсэн бичгийн хэлний үндсэн найруулга байхаас гадна өөрийн өвөрмөц зүй тогтолтой аман ярианы найруулга бий. Функционал найруулга тус бүр өөрийн гэсэн зүй тогтолтой. Тухайн найруулгын нийгмийн үүрэг, үйлчлэх хүрээ, зорилго зэрэг нь функционал найруулгын хэлний онхлогийг тодорхойлж өгдөг. Жишээлэхэд, албан бичгийн хэл нь хүмүүсийн хороондын албан ёсны харилцааг зохицуулах үүрэгтэй бөгөөд нийгмийн албан харилцааны хүрээнд үйлчилдэг. Ийм ч учраас нилээд албархуу, хөндий, гоёл чимэггүй, сэтгэл хөдлөлийг огт илэрхийлдэггүй, тогтсон хэллэг, загвар ашигладаг нилээд өвөрмөц функционал найруулга юм. Зарим үг хэллэгээс нь жишээ татахадМиний бие... овогтой.., мал бүхий иргэд, эрүүгийн хуулийн зүйл анги, тогтсугай, даалгасугай.. гэх мэт олон хэллэг нь албан бичгийн хэл болох өргөдөл, тогтоол, тушаал, заавар, хууль зэрэгт байнга хэрэглэгддэг юм. Эдгээрийг ойролцоо үгээр солих боломжгүй бөгөөд зөвхөн тэр тогтсон хэллэгийг ашиглан очуулж найруулга зүйн дүйцлийг хангана.
Хэл зүйн түвшинд дүйцэл хангах. Энэ нь бага зэрэг хэтрүүлж хэлбэл үйл үгийг үйл үгээр, нэр үгийг нэр үгээр, тооны нэрийг тооны нэрээр, тэр ч бүү хэл үйл үгийн одоо цагийг мөн үйл үгийн одоо цагаар оруулж орчуул гэсэн үг юм. Гэтэл төрөл бус хэлний хооронд ийм дүйцэл бараг байхгүй гэж хэлж болно. Гэхдээ энэ нь тодорхой түвшинд хэл зүйн дүйлцэл байхыг бас үгүйсгэхгүй. Жишээ нь : ном,book, книга. Би сургууль руу явж байна.я иду в школу. I am going to school. Гэх мэт тохиолдолд тодорхой хэмжээнд хэл зүйн дүйлцэл гэж хэлж болох юм.
Денотатын түвшингийн дүйлцэл. Аливаа хэлсэн, бичсэн зүйлийн цаана бодит юмс, бодит ойлголт, бодит харьцаа, бодит тоо, чанар, өйл явдал оршиж байдаг. Тэдгээрийг орчуулгын онолд  денотат /заримдаа референц гэдэг./ Жишээ нь : вода, water, ус гэдэг үгний денотат нь таарч байна. Монгол хэлний Ус хийгээд өгөөч гэдэг өгүүлбэрийг аль ч хэл рүү орчуулсан нэг их төвөг гарахгүй бөгөөд аль ч хэлэнд ус гэдэг үгний денотат нь таарах учир денотатын түвшинд дүйцүүлэх нь хялбар байна.
Гэтэл 1990-ээд оны эхэнд монголчууд анх Пицца гэдэг үгтэй тааралдаж үүнийг зарим номонд Бяслагатай гамбир гэж орчуулсан байдаг. Гэтэл Пицца ба Бяслагатай гамбир хоёр нь ботидоороо огт өөр зүйлүүд. Энэ тохиолдолд  денотатын түвшинд дүйцэл хангасан гэж үзэхэд хэцүү юм.
Текстийн бүтцийн түвшинд дүйцэл хангах ньTекст нь өөрийн гэсэн логик бүтэцтэй. Эдгээр логик бүтэц орон зай, цаг хугацаа, учир шалтгаан нөхцөл байдал, ур чадвар гэх зэрэг бодитоор орших логик харьцааны сүлжээнээс бүрддэг ба эдгээрийг эх хэл дээрхи текстэнд байгаа чигээр нь орчуулгын хэлний текстэнд дамжуулж чадвал текстийн бүтцийн түвшинд дүйцэл хангана гэсэн үг.
Жишээ нь : На берегу среди высохшей травы лежали птицы, погибшие от истошения. Их обманула неөбычная погода. Бесь сентябрь и начало октября стояли по-летнему тёплие, погожие, дни, корма кругом – хоть отбивай, и ласточки со дня на день все откладывали и откладывели полёт. А потом вдруг резкө похолодало.
Энэ хэсгийн логик схемийг аваад үзье :

 
Өөр нэг жишээ авья. Л. Толстойн зохиол олон арвин үгнээс бүтсэн том том өгүүлбэрээс бүтдэг бөгөөд, тэдгээр нарийн бүтэцтэй өгүүлбэрүүд нь тодорхой логик бүтэцтэй илэрхийлэгдсэн байдаг. Эдгээр өгүүлбэрүүдийг хялбарчлаад жижиг өгүүлбэрүүд болгож буулгавал текстийн бүтэц алдагдахад хүрнэ. В. Маяковскийн шаталсан шүлэг нь бас өөрийн логик бүтэцтэй. Иймээс тэдгээрийг мөн тэрхүү бүтцийг хадгалан орчуулахаас аргагүй.