Tuesday, April 7, 2020

Орчуулагын онолын үндсэн зарчим

L-2
Орчуулагын онолын үндсэн зарчим

Аливаа гадаад хэл дээр сонсох, унших мэдээ зэргийг уншигч сонсогчийн мэддэг хэл рүү нь хөрвүүлж буулгах шаардлага гардаг. Энэхүү хөрвүүлэх ажлыг орчуулагч гүйцэтгэнэ. Энэ үйл ажиллагааг дараах схемээр тоймлон үзүүлж болох юм.



                        Дээрх схемийг ажиглавал дараах зүйл ойлгогдоно.
1.      Эх хэл дээр мэдээлэл зохиогч ба эх хэл дээр мэдээлэл хүлээн авагч хоёрын хооронд хэлний зуучлалгүй шууд харилцаа явагдаж байна. Гэтэл :
2.      Эх хэл дээр мэдээлэл зохиогч ба тэрхүү мэдээллийг орчуулгын хэл дээр хүлээн авагч хоёрын хооронд орчуулагчийн үйл ажиллагаа, орчуулгын үйл ажиллагаагаар бүтээгдсэн орчуулгүн хэл дээрх мэдээллийг хүлээн авч байна. Өөрөөр хэлбэл орчуулагч нь хэлний зуучлагч, дам харицааг хэрэгжүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байна.
Орчуулага нь бүхий л үзүүлэлтээрээ эх хэл дээрх мэдээлэл шиг байх ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ? Үүнийг товч тайлбарлая. Эх хэл дээрх текст орчуулгын текст хоёр хоорондоо эквивалент чанартай байх ёстой бөгөөд энэ чанарыг монголоор дүйцэл гэж нэрлэдэг. Эх текст ба орчуулгын текст хоёр чухам ямар үзүүлэлт шалгуураар дүйцэж байх ёстой вэ? Энэ талаар олон санал байдаг. Бид дүйцэх ёстой хамгийн гол үзүүлэлтүүдийг авч үзье.                    
 Утгын /семантик/ дүйцэл. Ямарваа текстийн цөм нь утга байна.  Өөрөөр хэлбэл текст бүр тодархой утгыг агуулсан байна. Үгийн утга, хоршоо үгийн утга / бүлэг үг /, өгүүлбэрийн утга, бүлэг өгүүлбэрийн утга, текстийн утга гэсэн шат дараалсан түвшин, эрэмбэтэй гэж ойлгож болно.
Орчуулгч бүх түвшинд эх текст ба орчуулагын текстийн утгын дүйцлийг хангах ёстой. Эх хэл дээрх утга нь ямар ч зөрөөгүйгээр орчуулгын текстэнд буусан байхыг утгын дүйцэл хангалаа гэнэ.
Найруулгын дүйцэл /стиль/. Аливаа хэлэнд функциональ найруулгууд оршин тогтдог. Тухайлбал, шижлэх ухааны найруулга, албан бичгийн найруулга, хэвлэл нийтлэлийн хэлний найруулга, уран зохиолын хэлний найруулга гэсэн бичгийн хэлний үндсэн найруулга байхаас гадна өөрийн өвөрмөц зүй тогтолтой аман ярианы найруулга бий. Функционал найруулга тус бүр өөрийн гэсэн зүй тогтолтой. Тухайн найруулгын нийгмийн үүрэг, үйлчлэх хүрээ, зорилго зэрэг нь функционал найруулгын хэлний онхлогийг тодорхойлж өгдөг. Жишээлэхэд, албан бичгийн хэл нь хүмүүсийн хороондын албан ёсны харилцааг зохицуулах үүрэгтэй бөгөөд нийгмийн албан харилцааны хүрээнд үйлчилдэг. Ийм ч учраас нилээд албархуу, хөндий, гоёл чимэггүй, сэтгэл хөдлөлийг огт илэрхийлдэггүй, тогтсон хэллэг, загвар ашигладаг нилээд өвөрмөц функционал найруулга юм. Зарим үг хэллэгээс нь жишээ татахадМиний бие... овогтой.., мал бүхий иргэд, эрүүгийн хуулийн зүйл анги, тогтсугай, даалгасугай.. гэх мэт олон хэллэг нь албан бичгийн хэл болох өргөдөл, тогтоол, тушаал, заавар, хууль зэрэгт байнга хэрэглэгддэг юм. Эдгээрийг ойролцоо үгээр солих боломжгүй бөгөөд зөвхөн тэр тогтсон хэллэгийг ашиглан очуулж найруулга зүйн дүйцлийг хангана.
Хэл зүйн түвшинд дүйцэл хангах. Энэ нь бага зэрэг хэтрүүлж хэлбэл үйл үгийг үйл үгээр, нэр үгийг нэр үгээр, тооны нэрийг тооны нэрээр, тэр ч бүү хэл үйл үгийн одоо цагийг мөн үйл үгийн одоо цагаар оруулж орчуул гэсэн үг юм. Гэтэл төрөл бус хэлний хооронд ийм дүйцэл бараг байхгүй гэж хэлж болно. Гэхдээ энэ нь тодорхой түвшинд хэл зүйн дүйлцэл байхыг бас үгүйсгэхгүй. Жишээ нь : ном,book, книга. Би сургууль руу явж байна.я иду в школу. I am going to school. Гэх мэт тохиолдолд тодорхой хэмжээнд хэл зүйн дүйлцэл гэж хэлж болох юм.
Денотатын түвшингийн дүйлцэл. Аливаа хэлсэн, бичсэн зүйлийн цаана бодит юмс, бодит ойлголт, бодит харьцаа, бодит тоо, чанар, өйл явдал оршиж байдаг. Тэдгээрийг орчуулгын онолд  денотат /заримдаа референц гэдэг./ Жишээ нь : вода, water, ус гэдэг үгний денотат нь таарч байна. Монгол хэлний Ус хийгээд өгөөч гэдэг өгүүлбэрийг аль ч хэл рүү орчуулсан нэг их төвөг гарахгүй бөгөөд аль ч хэлэнд ус гэдэг үгний денотат нь таарах учир денотатын түвшинд дүйцүүлэх нь хялбар байна.
Гэтэл 1990-ээд оны эхэнд монголчууд анх Пицца гэдэг үгтэй тааралдаж үүнийг зарим номонд Бяслагатай гамбир гэж орчуулсан байдаг. Гэтэл Пицца ба Бяслагатай гамбир хоёр нь ботидоороо огт өөр зүйлүүд. Энэ тохиолдолд  денотатын түвшинд дүйцэл хангасан гэж үзэхэд хэцүү юм.
Текстийн бүтцийн түвшинд дүйцэл хангах ньTекст нь өөрийн гэсэн логик бүтэцтэй. Эдгээр логик бүтэц орон зай, цаг хугацаа, учир шалтгаан нөхцөл байдал, ур чадвар гэх зэрэг бодитоор орших логик харьцааны сүлжээнээс бүрддэг ба эдгээрийг эх хэл дээрхи текстэнд байгаа чигээр нь орчуулгын хэлний текстэнд дамжуулж чадвал текстийн бүтцийн түвшинд дүйцэл хангана гэсэн үг.
Жишээ нь : На берегу среди высохшей травы лежали птицы, погибшие от истошения. Их обманула неөбычная погода. Бесь сентябрь и начало октября стояли по-летнему тёплие, погожие, дни, корма кругом – хоть отбивай, и ласточки со дня на день все откладывали и откладывели полёт. А потом вдруг резкө похолодало.
Энэ хэсгийн логик схемийг аваад үзье :

 
Өөр нэг жишээ авья. Л. Толстойн зохиол олон арвин үгнээс бүтсэн том том өгүүлбэрээс бүтдэг бөгөөд, тэдгээр нарийн бүтэцтэй өгүүлбэрүүд нь тодорхой логик бүтэцтэй илэрхийлэгдсэн байдаг. Эдгээр өгүүлбэрүүдийг хялбарчлаад жижиг өгүүлбэрүүд болгож буулгавал текстийн бүтэц алдагдахад хүрнэ. В. Маяковскийн шаталсан шүлэг нь бас өөрийн логик бүтэцтэй. Иймээс тэдгээрийг мөн тэрхүү бүтцийг хадгалан орчуулахаас аргагүй. 

No comments:

Post a Comment