Албан бичгийн найруулгын онцлог
Товч, тодорхой
Тодорхой, загвартай
Оновчтой
Үнэн зөв
Энгийн ойлгомжтой
Тогтсон стандарт загвартай
Албан бичгийн найруулгын өөрийн гэсэн хүрээний үгтэй
Уран дүрслэл хэрэглэдэггүй
Бодит байдал тусгагдсан
Баримттай
Үнэн магадлалтай
Гадаад үгийг нэр томъёоны хүрээнд хэрэглэдэг
Утга зүйн хувьд захирах, хүсэх баймж илэрсэн
Сэтгэлийн хөдөлгөөн илэрдэггүй
Утга зохиолын хэлний хэм хэмжээнд захирагддаг
Албанбаримт
бичгийг ард түмний хамгийн боловсронгуй дээд найруулга болох орчин цагийн
монгол хэлээр бичнэ. Иймд албан бичгийн найруулгад хар яриа орохгүй. Албан
бичигт тухайлбал, хууль, дүрэм, заавар зэрэгт батлах, үгүйсгэх өгүүлбэрийг
хэрэглэдэг. Ялангуяа тоочсон өгүүлбэрийг их хэрэглэдгээрээ сонин нийтлэл, уран
зохиолын найруулгаас онцлог юм. Хэлсэн санаагаа зориуд дуусгалгүйгээр
өгүүлбэрээ таслан дутуу орхисон (Хэрэв би морьтой болоод завтай явсан бол доо
...Д.Н Хөдөө талын үзэсгэлэн) гм төгс бус өгүүлбэр албан бичгийн найруулгад
ордоггүй. Үгийн сангийн онцлогийн хувьд албан бичгийн үгийн сан өөрийн гэсэн
оцлогтой. Аливаа хэлний үгийн санг хэрэглэх хэмжээгээр нь идэвхтэй, идэвхгүй
үгийн сан гэж ангилан үздэг бөгөөд албан бичигт идэвхтэй үгийн санд хамаарах
үгийн хэрэглэдэг. Ингэснээрээ албан бичиг нийтэд ойлгомжтой байх шаардлага
хангадаг. Ямар нэгэн хэлний үгийн санд эзлэх идэвхтэй үг нь идэвхгүй үгээс цөөн
байдаг нь эрдэмтдийн хийсэн статистик тооцооогоор батлагдсан. Тэгэхлээр албан
бичигт идэвхтэй үгийг хэрэглэдэг тул түүний үгийн сан цөөн үгтэй болох нь
мэдээж. Иймээс албан бичигт хэрэглэгдэх үгийн тоо харьцангуй цөөн, давтаж
хэрэглэх үгийн тоо олон байдаг. Албан бичигт нэг үгийг олон дахин давтаж
хэрэглэж болдог нь түүний найруулгын нэг онцлог юм. Гадаад хэлний үгийг уран зохиолд зохиолын баатрынхаа дүрийг
гаргах, түүний хэл ярианы онцлогийг үзүүлэх зорилгоор найруулгын үүргээр
хэрэглэдэг бол албан бичигт үл хэрэглэнэ. Нийтэд өргөн тархаагүй, зөвхөн тухайн
салбарт хэрэглэгддэг нэр томъёо- мэргэжлийн үг хэллэгийг тэр салбарынх нь албан
бчигт хэрэглэж болдог. Этгээд бүдүүлэг үг хэллэг, нутгийн аялгууны үгийг албан
бичигт хэрэглэдэггүй. Түүхэн үг нийт хүнд ойлгомжгүй байдаг тул түүнийг
хамаагүй дур зоргоороо хэрэглэвэл албан бичгийн бүх нийтэд ойлгомжтой байх
шаардлага зөрчигдөхөд хүрнэ. Иймээс түүхэн үгийг зайлшгүй хэрэглэх болбол
тайлбартайгаар хэрэглэдэг.
Албан бичгийн
найруулга нь бусад найруулгаас өвөрмөц онцлогтой.Үүнд:
А. Үг хэллэгийг
шууд утгаар нь сонгон найруулна.
No comments:
Post a Comment