Албан
бичгийн найруулга дахь үгийн сан, дүрэм
Үгийн сангийн идэвхитэй үгийн санд хамаарах үгсийг хэрэглэнэ. Албан
бичигт хэрэглэгддэг үгсийн ихэнхи нь монгол хэлний үндсэн үгийн сангийн үг
байдаг. Албан бичигт харь үг хэрэглэгддэг. Албан бичигт бүх нийтээр хэрэглэдэг
гадаад үг хэллэг, тогтоосон нэр томъёо хэрэглэдэг. /голцуу нэр томъёоны
үүргээр/ Түүхэн үг хэллэг хэрэглэдэг. /Хуучин үг хэллэгийг түүхэн, хуучин гэж 2
ангилдаг/ Албан бичигт шинэ үг хэллэгийг хэрэглэдэг. Монгол улсын албан баримт
бичгийг ард түмний хамгийн боловсронгуй дээд хэлбэр болох утга зохиолын хэлээр
/орчин цагийн/ бичиж найруулдаг. Этгээд үг хэллэг, бүдүүлэг үг хэллэг
хэрэглэдэггүй. Албан бичгийн найруулагт нутгийн аялгууны үг хэрэглэдэггүй.
Албан бичгийн үгийн сан нь өөрийн гэсэн үг хэллэгтэй байна.
Үг зүйн дүрэм
1. жинхэнэ нэр хамгийн их, дараа нь үйл үг голлодог байна
2. үйлийн эзнийг гарахын тийн ялгалаар их хэлбэржүүлдэг
3. олон тооны дагавар түгээмэл хэрэглэгддэг
4. үйл үг нь хэрэглэгдэх тоо хэмжээгээрээ жинхэнэ нэрийн дараа орно
5. үйл үгийн хэлбэржилт олон янз
6. үйл үгийн захирах, хүсэх хэлбэрийг хэрэглэдэг: а. зарлиг, тогтоол,
тушаал -сугай, -сүгэй б. уриа, уриалга, лоозон -тугай, -түгэй, я, ё, е
7. үйлдүүлэх хэв их ордог
8. үйл үгийн байдлын -чих, -зна4, -схий нөхцөлүүд бараг орохгүй
9. -гч нөхцөл нь үйлийн эзэн, албан тушаал мэргэжлийн нэр болон
хэрэглэгддэг
10. нөхцөл үйлийн -хан нөхцөл цөөнгүй орно
11. төлөөний үг бага хэрэглэгддэг
12. биеийн төлөөний үг хэрэглэгдэх хүрээ харилцан адилгүй
13. тооны нэрийн гүйцэтгэх үүрэг нь тоон мэдээллийг заадаг /тоо хэмжээ,
цаг хугацаа, он сар, дэс дугаар/
14. албан бичигт үндсэн тооны нэр зонхилон ордог
15. албан бичигт дэс дугаар, дугаар, сар зэргийг тэмдэглэхэд дэс дугаар
ашиглана /хязгаарласан тооны нэр хэрэглэгддгүй, хоёрхон, ганцхан/
16. санхүүгийн баримт бичигт энгийн бутархай биш аравтын бутархайг
бичдэг /тооны хэлбэрээр бичнэ/
17. тэмдэг нэр цөөнгүй ордог
18. цаг орон заах дайвар үг зонхилдог
19. сул үг болох "мөн, үл" гэдэг үг хэрэглэгддэг
20. холбоос үгийн дотроос "ба, бөгөөд, болон, буюу" гэсэн
үгсийг нэлээдэг хэрэглэдэг
21. асуух үг "уу, үү"-г хэрэглэнэ
22. "урай" гэдэг үгийг эс оруулбал аялга үгийг хэрэглэдэггүй
Утга зүйн онцлог
Үг шууд утгаар орно. Уран дурслэл
хэрэглэдэггүй Ойролцоо утгатай үг бүрийг хэрэглэдэггүй Ижил үгсийг хязгаартай
хэрэглэнэ Төсөөт үгсийг хчзгаарртай хэрэглэнэ
Үг зүйн онцлог
Жинхэнэ нэр
хамгийн их тохиолдоно
Үйлийн эзнийг
голдуу гарахын тийн ялгалаар
Биеэр төгсгөх
нөхцөлийг хэрэглэх тогтсон журамтай
Үйлийнхэвийн
нөхцөл элбэг тохиолдоно
Байдлын нөхцөл
бараг тохиолдохгүй
Ирээдүй цагаар
тодосгон холбох нөхцөл нэрлэх үүргээр ордог.
Үгийн сангийн онцлог
Хэрэглэгдэх
үгийн тоо цөөн
Нэг үгийг олон
удаа давтдаг
Бүх нийтээр
хэрэглэж хэвшсэн
Этгээд бүдүүлэг
үг хэллэг харшилна
Өөрийн гэсэн үгийн сантай
Давтан зэрэгцсэн нийлмэл үг их орно.Өгүүлэхүүнийг
туслах үгээр хэлбэржүүлэх
Зарим хэвшмэл хэлц их
Дуудлагын онцлог маш их (хэлний хэмнэлт, авиазүйн
хувирал)
Албан бичгийн найруулгын онцлог
Тогтсон стандарт загвартай
Албан бичгийн найруулгын өөрийн гэсэн хүрээний үгтэй
Уран дүрслэл хэрэглэдэггүй
Бодит байдал тусгагдсан
Баримттай
Үнэн магадлалтай
Гадаад үгийг нэр томъёоны хүрээнд хэрэглэдэг
Утга зүйн хувьд захирах, хүсэх баймж илэрсэн
Сэтгэлийн хөдөлгөөн илэрдэггүй
Утга зохиолын хэлний хэм хэмжээнд захирагддаг
No comments:
Post a Comment