Wednesday, February 15, 2017

Cover Letter бичих 8 зарчим

Та ямар төрлийн өргөдөл бичиж байгаагаас үл хамааран хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөөг дагаж, өөрийн амжилт гаргах боломжоо нэмэгдүүлэх хэрэгтэй:
·         Зорилгоо сана:
Ажил хайгчид яагаад эхлээд хүний нөөцийн компаниуд руу бичиж байгаагаа өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Та зарын тухай асууж байна уу? Өөрийгөө танилцуулж байна уу? Эсвэл хэзээ ч үр дүн өгөхгүй захидлууд бичиж байна уу?
·         Товч бай: Товчхон бичих нь ямар ч хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хувьд маш чухал.
·         Зорилгоо нарийвчил: Зарлагдсан ажлын байранд хариу бичиж байгаа үед таны Cover letter онцгой боломжинд анхаарал хандуулах ёстой. Ажил хайгчид лавлагаа эсвэл хатуу нөхцөлтэй Cover letter бичихдээ маш өргөн хүрээний зорилтот ажлын байрны тухай бичдэг. Тиймээс өргөдөлдөө өөрийгөө бүх зүйлийг хийж чаддаг юм шиг бүү бичээрэй.
·         Биелэгдэхүйц зорилго тавь: Сover letter-ээ одоогийн түвшингээ хадгалах хэрэгсэл бүү болго. Хүний нөөцийн компаниуд хүмүүсийг тэдний хувьд дараагийн логик алхам нь болох ажлын байранд байршуулдаг
·         Өөрийн “борлогдох” нөхцлийг тодорхойл: Нэгэн хүний нөөцийн мэргэжилтэн хүмүүсийн топ ур чадваруудыг харах дуртай гэнэ. Тухайн ур чадвар нь давтагдашгүй эсвэл мэргэжлийн хувд ахиж дэвшсэн бол бичих хэрэгтэй.
·         Таны ажил байдал дахь ажилгүй байсан тухайгаа тайлбарлах: Өөрөөр хэлбэл чадвартай ажил хайгчид тэдний ажил байдалд байгаа ажилгүй байх шалтгааны тухай заавал томъёолдоггүй.
·          Өөрийн ур чадвараа хэзээ ч бүү хэтрүүл: Ажил хайгч нар өөрийн ур чадвараа хэт хөөрөгдөх, зарлагдсан ажлын байранд төгс тохирч байгаа мэтээр бичихээс татгалзах хэрэгтэй. Таны Cover letter таны  CV шиг үнэн шударга, нягт нямбай байх хэрэгтэй.  Ур чадварынхаа тухай хэзээ ч худлаа мэдээлэл өгч болохгүй.

·         Бизнесийн бичих дүрмийг дага: Уран үг, ерөнхий тайлбарыг орхиж, гэрлэлтийн байдал гэх мэт хэт хувийн мэдээлэл оруулахгүй байх хэрэгтэй. Мөн холбоо барих мэдээлэл, үг үсгийн алдаа байгаа эсэхийг шалга. Бизнесийн албан бичгийн соёлыг дагаж мөрд.


No comments:

Post a Comment