Wednesday, February 15, 2017

: Монгол болон Англи хэлний утга зохиолын найруулгын ялгаатай болон ижил төсөөтэй талууд

Англи –Монгол хэл дээрх албан бичгийн төрлүүдийн ижил ба ялгаатай талууд
 Дэлхий ертөнц хурдацтай даяарчлагдаж буй өнөө үед та бүхэн амжилтад хүрч, дэлхийн зах зээлд оролцохыг хүсвэл англи хэл дээр албан бичиг боловсруулах чадвартай байх нь зүйтэй. Үүний тулд эхний ээлжинд дараах төрлүүдийг мэдэж, өөрийн бичихийг хүсч буй төрлөө таних шаардлагатай. Танд энэ удаад албан бичгийн төрлүүдийг, дараагийн удаа ерөнхий бичих хэлбэрийг хүргэе.


Лавлагаа хүссэн-Энэ нь ямар нэг үйлчилгээ, барааны талаар илүү мэдээлэл хүссэн үед бичигдэнэ. Иймэрхүү төрлийн албан захианд тухайн бүтээгдэхүүний төрөл, зориулалт, хэрэглээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг илүү нарийн зүйлийг багтаана Борлуулалтын захидал Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ танилцуулах захидал. Энэ нь тухайн бүтээгдэхүүнийхээ онцлог, яагаад үүнийг сонгох хэрэгтэйг харуулсан байх ёстой.

Лавлагаа хүссэн захидалд хариулах-Энэ бол ихээхэн чухал нэгэн төрөл юм. Учир нь ийм захидал бичиж буй хүн танаас илүү тодорхой мэдээлэл хүссэн тул цаашдаа таны түнш болох магадлал өндөр гэсэн үг. Тиймээс мэдээж та илүү гүн сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Тиймээс түүнд талархалтай хандаж, аль болох илүү мэдээлэл өгч, асуултад нь хариулах хэрэгтэй.

Нөхцөл, болзол тохирсон тухай-Хэрвээ танай байгууллагад шинэ хэрэглэгч бий болсон бол түүнд хамтран ажиллах нөхцөл, болзлыг дэлгэрэнгүй тайлбарлах хэрэгтэй. Хэрэв та багахан хэмжээний бизнес эрхлэгч бол үүнийг иймэрхүү захиагаар шийдвэрлэж болдог.

Баталгаа нотолгоо өгөх-Хууль эрх зүйн үүднээс ийм төрлийн захиаг бичих шаардлага гардаг. Энэ нь илүү албаны хэлбэртэй, басхүү товчхон байдаг. Үүнийг бичихдээ өөрийн байгууллагын толгойтой албан бичгийн цаасыг ашиглах нь зүйтэй.
Захиалга өгөх-Бизнес эрхлэгч хүний хувьд танд энд тэнд захиалга өгөх шаардлага гарах нь элбэг. Ялангуяа танд бүтээгдэхүүний гинжин сүлжээ байдаг бол. Энэ нь таныг гэнэт барааны хомсдолд орох, захиалга чинь бэлэн байх зэрэгт баталгаа олгоно.

Гомдол гаргах -Харамсалтай нь бидэнд үргэлж л сэтгэл ханамж дутагдаж, ямар нэг гомдол гаргах шаардлага гарч байдаг. Энэ нь мөн л албан төрлийн захидалдаа орно. Үүнд хүчтэй нотолгоо гаргаж тавих шаардлагатай. Өөрийн сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлэхийн тулд хүчтэй, оновчтой үг хэллэг сонгох хэрэгтэй. Төгс ажил!

Гомдол барагдуулах -Хамгийн шилдгүүд ч мөн алдаа гаргадаг. Ийм тохиолдолд та гомдол барагдуулах шаардлагатай тулгарна. Сэтгэл ханамжгүй байгаа үйлчлүүлэгчдээ зориулж уучлал хүссэн, гомдлыг хэрхэн барагдуулах тухай бичих юм. Энэ нь таны бизнесийн тогтвортой байдлыг хангана.

Cover Letters Энэ захидлыг шинэ ажлын байр, эсвэл сургуульд хандаж бичдэг. Үүнд товч оршил, хамгийн чухал зүйлсээ илүү тодруулсан мэдээллийг өөрийн ажил олгогчдоо хандан бичсэн байна. Таны тухай хамгийн анхны сэтгэгдлийг үлдээх тул сэтгэл хөдөлгөм бичигдсэн байх хэрэгтэй.

No comments:

Post a Comment