Гэрээ: Гэрээ гэдэг нь хоёр буюу хэд хэдэн этгээд
тодорхой асуудлаар бие биедээ гуравдагч этгээдийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээх
талаар тохиролцож, хуулийн дагуу үйлдсэн бичиг баримтыг хэлнэ.
Энэ үгийн гарвал түүхийг ухан үзвээс “Гэрэгэ” буюу элч этгээдийн
эрх сүр, хүчин чадлыг илэрхийлэх нэгэн төрлийн дипломат эрх ямбын үүсгэл болсон
зүйлийн нэршилтэй угшил ойр байгаа нь харагддаг юм.
Их хаадын түүхэн дунд улирсан Монгол орны “Гэрэгэ” хэмээх пайз нь угтаа давуу
байдал, үл маргах журмаар биелүүлэх эрх олгосон болон түүнийг дагалдан
биелүүлэх үүрэг болгосон хэм хэмжээний цогц болж байсан нь тухайн цаг үеэс
монгол түмэн гэрээ эрхийн харилцааны талууд болж байсан нь харагддаг билээ.
Их бичгийн хүн Бямбын Ринчений зохиол туурвилыг
Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн гуай эмхэтгэн ном
болгож гаргахдаа “Монголын за андгаар буй заа” хэмээн нэрлэсэн нь үгийн үнэт
чанар монгол хэлний сангийн далай мэт гүн, тэнгэр мэт өргөн утгыг илэрхийлсэн
сайхан нэршил болжээ. Дэлхийн бусад орнуудад:
·
За
·
Тийм
·
Тэгье гэсэн зөвшөөрсөн хэлцүүд нэг үгээр илэрхийлэгддэг
атал
Монгол хэлэнд тус бүр өөрийн нэршилтэй
байгаа төдийгүй ”За” хэмээх богинохон үг Анлгайлан амлахуйн төгс утга болохыг
сануулсан байна.
Өөрөөр хэлбэл Гэрэгэ хэмээх үгийн
угшилтай Гэрээг байгуулахдаа талууд “За” хэмээн зөвшөөрч, мутрын үсэг зурсан л
бол тэр нь уг чанартаа энэхүү гэрээний зүйл заалт бүрийг сахин мөрдөж ажиллахаа
тангараглан андгайлж байгаа хэрэг юм.
Гэрээ гэрээний үндсэн тодорхойлолт нь
хоёр буюу түүнээс дээш талуудын хоорондийн аливаа зөвшилцөл, хамтын тохиролцоог
баталгаажуулахын тулд үйлддэг албан бичиг хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Гэрээг
заавал бичгээр үйлдэх албагүй бөгөөд аман хэлэлцээр байгуулах тохиолдол байдаг
боловч энэ нь төдийлөн албан ёсны гэрээ болж чадахгүй юм.
Contract
A contract is a legally binding or
valid agreement between two parties. The law will consider a contract to be
valid if the agreement contains all of the following elements:
- offer and acceptance;
- an intention between the
parties to create binding relations;
- consideration to be paid for
the promise made;
- legal capacity of the parties
to act;
- genuine consent of the parties;
and
- Legality of the agreement.
An agreement that lacks one or more
of the elements listed above is not a valid contract.
Each of these elements is dealt with
in more detail in this section.
Must
contracts be in writing?
Not all contracts need to be in
writing. Contracts that are required by law to be in writing include contracts
to buy and sell land or to buy a motor car and door-to-door sales contracts.
However, it is always useful to have the terms agreed between the parties
written down and attached to or kept with any other relevant papers; for
example, copies of quotations, brochures, pamphlets, etc. that were supplied at
the time the contract was entered into. Receipts for money paid should always
be kept. If a dispute arises, these documents will assist in resolving
differences between the parties.
A written contract can be drawn up
by listing all the terms agreed between the parties and getting each of the
parties to sign and date the document at the end.
Харьцуулалт
Монгол англи хэлний албан
бичгийн хооронд харьцуулалт нь хийхэд
монгол хэлний албан бичгийн гэрээ нь
бичих бичиглэл гэрээний хэлбэр нь эхлээд гэрээнд түншүүдийн хоорондох харилцан
бие биенээ хүндэтгэсэн хэн хэнийхээ эрх ашигт харшихгүй утга санаагаа эхлээд
бичиж баталгаат хугацаатай тэр нь эхлэх, дуусах хугацаатай тодорхой утга санаа
илтэгсэн товч бөгөөд тодорхой байж гэрээг эхлүүлдэг дараа нь эрх зүйн үүргийн
хуулийг хавсралт болгож оруулдаг билээ. Харин Англи хэл дээр бол гэрээг мөн
адил монгол хэлнийхээ гэрээтэйгээ утга дүйцэж байдаг билээ харин монгол англи
хэлний гэрээний бичих хэлбэр нь хооронд нь харицуулхад бичиглэл нь хоорондоо
дүйцдэггүй билээ.
Жишээ нь:
АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН
ГЭРЭЭ
Тайлбар:
• Иргэний
хуульд зааснаар ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр
байгуулна.
• Дагалдах
бичгийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид
үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгнө.
• Ачаа
нь хэд хэдэн тээврийн хэрэгслээр, эсхүл өөр өөр төрөл буюу тодорхой хэсэгт
хуваагдаж тээвэрлэгдэхээр бол тээвэрлэгч, ачаа илгээгч талууд ачааны төрөл,
тээврийн хэрэгслийн тоогоор дагалдах бичиг үйлдэнэ.
• Дагалдах
бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран Иргэний
хуулийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд нэгэн
адил хамаарна.
• Иргэний
хуулиар (380-398 дугаар зүйлүүд) тээвэрлэлтийн гэрээний нөхцөлийг тодорхой
нарийвчлан зохицуулсан байдгийг анхаарах хэрэгтэй.
• Дагалдах
бичгийг зарим тохиолдолд барааны зарлагын падаан, ачааг тээвэрлэлтэд хүлээлгэн
өгсөн бусад баримтаар орлуулах боломжтой.
No comments:
Post a Comment