Санал
тавих гэж юу вэ?
Аливаа
асуудлын талаар удирлагаас баримтлах бодлого, гаргах шийдвэрт тусгуулах
зорилгоор үйлдсэн баримт бичиг.
Санал
хэрхэн бичих вэ?
Санал
боловсруулахдаа төрийн байгуулага гаргаж байгаа тохиолдолд төрийн сүлд, соёмбо
харин төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж гаргаж байгаа бол бэлгэдэл, барааны
тэмдгийг хуудасны зүүн дээд хэсэгт байрлуулна. Доор нь байгууллагын нэр, баримт
бичгийн нэрийг толгойн үсгээр бичнэ. Байгууллагын хаягийг хот, дүүрэг, гудамж
гэсэн дарааллаар утас, факс, электрон шуудангийн хаяг, веб хуудасны дугаар
зэрэгтэйгээр баримт бичгийн нэрийн доор бичнэ. Огноо, дугаарыг хаягийн доор
бичнэ. Санал нууцлалын зэрэгт хамаарах бол тэмдэглэгээг хуудсны баруун дээд
хэсэгт бичнэ. Нууцлалын тэмдэглэлын дараа харилцагч байгууллага, ажилтны нэрийг
толгойн үсгээр бичнэ. Тэргүү буюу бичвэрийн утгыг огноо, дугаарын доор
хураангуй өгүүлбэрээр “тухай” гэсэн үгтэй хамт бичнэ. Тэргүүгээс доош мөр хоорндын зайг 3-5 –аар авч бичвэрийг
бичнэ. Бичвэрийг төрийн албан ёсны хэлээр, түүний хэм хэмжээг баримтлан бичнэ.
Хавсралттай тохиолдолд хавсралтын хуудсны тоог бичих ба бичвэрээс мөр хоорндын
зайг 2 –оор авч бичнэ.
Бичвэр болон хавсралтаас мөр хоорндын
зайг 3-5 –аар авч гарын үсэг бүрдлийг албан тушаалын нэр, гарын үсэг, тайлал
гэсэн дарааллаар толгойн үсгээр бичнэ. Тамга, тэмдгийг албан тушаалын нэрийн
эхний үсгүүдийг оролцуулан бүрэн, тод, тэгш дарна. Саналын хувийг өөр
байгууллагад илгээсэн бол энэ тухай тэмдэглэлийг бичвэр болон хавсралтын дараа
мөр хоорндын зайг 2 –оор авч бичнэ. Баримт бичиг боловсруулсан тухай, хөтлөх
хэрэгт хадгалсан тухай тэмдэглэлүүд болон хадгалсан файлын нэрийг хадгалах хувь
дээр бичнэ.
Бизнесийн санал хэрхэн бичих вэ?
Бизнесийн саналын ач холбогдол
Өнөөдрийн нийгэмд зөв маркетинг хийхгүйгээр
бизнес амжилттай явна гэдэг бараг л боломжгүй зүйл болжээ. Зөвхөн маркетинг бус
таны гэрээ хэлэлцээр хийх чадвар, бусадтай хамтран ажиллаж бизнесээ өргөжүүлэх
чадвараас бүх зүйл шалтгаална. Олон бизнесүүд төрөн гарч, өрсөлдөөн ихсэж
байгаа үед шинэ бизнес эхлүүлнэ гэдэг хүнд байхаас аргагүй билээ. Харин бизнес
эхлүүлэх эхний том алхам бол бизнесийн
сайн санал бичих байдаг.Таны бизнесийн санал бусад компани, хөрөнгө
оруулагчдыг татахуйц олон шинэлэг, шинэ санаануудыг агуулсан байх шаардлагатай.
Бизнесийн саналдаа юуны өмнө шинэ санаа, бизнес, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ
танилцуулах хэрэгтэй.Бизнесийн санал тань маш шинэлэг сайн санаа байсан хэдий ч
бусдын анхаарлыг татахгүй байх тал байдаг. Тийм учраас л бизнесийн саналаа сайн
бичих шаардлага тулгардаг.
Бизнесийн саналд дараах
зүйлсийг оруулах шаардлагатай:
·
Та өөрийгөө болоод таны бизнесийн санаа юу болохыг товчхон
тайлбарласан байна. Мөн танаас гадна бизнест тань хамтарч байгаа, хамтран
ажиллаж байгаа нөхдүүдийн танилцуулгыг мөн оруулсан байх шаардлагатай.
·
Зорилго. Энд та яагаад чухам энэ бизнесийг сонгож авсан, ямар үр
ашигтай, цаашид юунд хүрэх талаар бичнэ.
·
Хэрвээ та үйлчилгээ үзүүлэх гэж буй тэр тухайгаа, харин
бүтээгдэхүүн зарах гэж буй тэр тухайгаар бичнэ. Ингээд таны зарж буй
бүтээгдэхүүн, үйлчилгээ бусдаас яг юугаараа илүү, өөр байж чадахыг нь тодруул.
·
Хэрвээ та үйлчилгээ үзүүлэх гэж буй тэр тухайгаа, харин
бүтээгдэхүүн зарах гэж буй тэр тухайгаар бичнэ. Ингээд таны зарж буй
бүтээгдэхүүн, үйлчилгээ бусдаас яг юугаараа илүү, өөр байж чадахыг нь тодруул.
·
Маркетинг, идэвхжүүлэлт. Энэ бол таны заавал бичих ёстой хэсгийн
нэг. Та хөрөнгө оруулалт оллоо гэж бодоход ямар маркетинг хийх юм бэ? Хэнд
хандаж зар сурталчилгаа явуулах юм бэ? Гэх мэт.
Хэрвээ та тодорхой нэг компанид санал тавих гэж буй бол таны санал тэдэнд хэрхэн тусалж чадах, тэдэнд тулгардаг асуудлыг хэрхэн шийдвэрлэж чадах талаар тайлбарла.
Хэрвээ та тодорхой нэг компанид санал тавих гэж буй бол таны санал тэдэнд хэрхэн тусалж чадах, тэдэнд тулгардаг асуудлыг хэрхэн шийдвэрлэж чадах талаар тайлбарла.
·
Ихэнхдээ муу бичигдсан бизнесийн санал уншиж буй хүндээ төвөгтэй
санагддаг. Өөрөөр хэлбэл тэдэнд олон төрлийн асуултууд гарч ирнэ. Мэдээж
төвөгтэй, тодорхойгүй зүйлд хүн анхаарал хандуулахыг хүсэхгүй. Харин эсрэгээр
таны бичсэн санал, танилцуулга тэдэнд шууд ойлгогдож байх нь бизнесийн санал
тэдэнд хүрэх замыг нээж байгаа хэрэг юм шүү.
Жишээ
нь:1
Удирдлагын
Академи
210136 Улаанбаатар хот,
Хан-Уул, Чингисийн өөргөн чөлөө,
Утас 70-13-30-43, факс: 70-13-30-3.
Е-mail: aom@aom.edu.mn
2009.09.13 № 01\84 танай__________
ны №____________ -т
Санал хүргүүлэх
тухай
“.................
их сургууль”-иас Ерөнхий сайдад ирүүлсэн “төрийн албаны боловсон хүчний
боловсролын түвшинг дээшлүүлж, чадавхийг сайжруулах сургалтын төсөл”-тэй
танилцлаа. Шийдвэр гаргахдаа дараах зүйлсийг анхаарлдаа авна уу. 1. Төсөлд 2 удаагийн цугларалтаар
|нийт 105 хоногт| 70 кредитийн сургалт явуулхаар тусгажээ. Ингэх нь цаг
хугцааны хувьд ямарч боломжгүй бөгөөд дээд боловсролын тухай хууль, боловсрол,
соёл, шинжлэх ухааны яам |цаашид БСШУЯ|-наас баталсан сургалтын стандартыг
ноцтойгоор зөрчсөн хэрэг болно.
Учир нь БСШУЯ-аас
мөрдүүлж байгаа стандартаар 7 хоногт 1 кредит, сард 4 кредит цагийн сургалт
явуулж байхаар тогтсон байдаг. 105 хоног буюу 3.5 сард ердөө 14 кредит цагийн
сургалт л явуулах ёстой. Ямар үндэслэлээр 105 хоногт 70 кредит цуглуулна гэж
үзэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд Удирлагын академ 10 сар тэнхмийн сургалтанд
хамруулж мэргэшсэн менежэр бэлтгэдэг болно. 2. Уг төсөлд бакалаврын сургалтыг 3
жилийн хугцаанд явуулахаар тооцжээ. Нэг хичээлийн жилд стандартаар 36-аас
илүүгүй кредит сургалт явуулах ёстой ба 3 жилд дээд хязгаар нь тооцход 108
кредит цагийн сургалт явуулах боломжтой. Гэтэл бакалаврын шатны сургалтын
цуглуулах кредит 120-иос доошгүй байх ёстой. Дээрх тооцооны алдаа уг бичигт
олон байгаа тул бид уг сургалтын төслийн баримт бичгийг шаардлага хангаагүй гэж
үзэж байна. Хавсралт: БСШУЯ- аас мөрдүүлж байгаа стандартын хуулбар, 1 хуудас
хувийг “................................. их сургууль”-д
ДЭД ЗАХИРАЛ |................... | Ш. ТҮДЭВ
No comments:
Post a Comment