Wednesday, February 15, 2017

Өмнөх хичээлүүдийг давтах давтлага хичээл

Cover Letter бичих 8 зарчим

Та ямар төрлийн өргөдөл бичиж байгаагаас үл хамааран хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөөг дагаж, өөрийн амжилт гаргах боломжоо нэмэгдүүлэх хэрэгтэй:
·         Зорилгоо сана:

Англи хэлээр СV яаж бичих бэ?

CVгэж ер нь юу юм бэ?
CV гэдэг нь “curriculum vitae” гэсэн үгний товчлол юм. Энэ үг анх латин хэлнээс гаралтай бөгөөд шууд үгчилбэл “амьдралын намтар” гэсэн утгатай юм байна.
      CV гэдэг чи өөрийгөө бусдад сурталчлах маркетингийн нэг хэрэгсэл юм. Аливаа нэг ажилд ороход тухайн компани байгууллагын аль нэг албан тушаалд чи хэр тохиромжтойг, мөн өөрийн туршлага, ололт амжилтаа маш товчхон харуулах боломжийг CV олгодог. Өөрөөр хэлбэл CV бол ерөөсөө л чиний боловсрол, ажлын туршлага, ур чадварын хураангуй баримт юм. Энэ баримтын зорилго бол чамайг дараагийн алхам болох ярилцлаганд уригдахад оршино.

Writing some official documents in Mongolian

Хүндэт
Ноён/Хатагтай
Би саяхан сургуулиас харсан зар сурталчилгааны тухай бичиж байна. Зарим найз нартай хамт, Би та нарын сургуульд амралтаа өнгөрөөх сонирхолтой байна.
Та өөрийн сургуулиа хэр хол гэдэгийг надад хэлж өгөхгүй юу? Бид хамгийн ойр нисэх онгоцны буудал тэнд байгаа юу гэдэгийг мэдэхийг хүсч байна . Бид наймдугаар сард очих дуртай.
Энэ нь боломжтой, хэрэв тийм бол хэзээ бид очих вэ?Бид зардал, юу багтаж байгаа хэр их мэдэх вэ?
Илүү тодорхой байхын тулд бид бүгд үдээс хойш үйл ажиллагаа нь орсон эсэхийг мэдэх хэрэгтэй.
Илүү тоног төхөөрөмжөөр хэр их хангадаг вэ?Эцэст нь бид хэд төлж болох талаар мэдэхийг хүсч байна?
Би таниас хариу ирхийг тэсэн ядан хүлээж байна.
Хүндэтгэсэн.

Анна

Монгол хэл дээр албан бичиг бичих

Санал тавих гэж юу вэ?
Аливаа асуудлын талаар удирлагаас баримтлах бодлого, гаргах шийдвэрт тусгуулах зорилгоор үйлдсэн баримт бичиг.

Англи болон Монгол хэлни албан бичгүүдийн харьцуулалт

Гэрээ: Гэрээ гэдэг нь хоёр буюу хэд хэдэн этгээд тодорхой асуудлаар бие биедээ гуравдагч этгээдийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээх талаар тохиролцож, хуулийн дагуу үйлдсэн бичиг баримтыг хэлнэ.

: Монгол болон Англи хэлний утга зохиолын найруулгын ялгаатай болон ижил төсөөтэй талууд

Англи –Монгол хэл дээрх албан бичгийн төрлүүдийн ижил ба ялгаатай талууд
 Дэлхий ертөнц хурдацтай даяарчлагдаж буй өнөө үед та бүхэн амжилтад хүрч, дэлхийн зах зээлд оролцохыг хүсвэл англи хэл дээр албан бичиг боловсруулах чадвартай байх нь зүйтэй. Үүний тулд эхний ээлжинд дараах төрлүүдийг мэдэж, өөрийн бичихийг хүсч буй төрлөө таних шаардлагатай. Танд энэ удаад албан бичгийн төрлүүдийг, дараагийн удаа ерөнхий бичих хэлбэрийг хүргэе.

Төрөл бүрийн сэдвүүдэд дүн шинжилгээ хийх

А. Ямар хүнийг, ямар учраас, хэрхэн шагнах гэж байгааг аль эхэд дүрсэлж, аль эхэд тодорхойлж бичсэнийг тайлбарлаарай

Б. Зарлиг-т уран дүрслэлийн ямар арга хэрэглэсэн бэ?

В. Шагнал олгох тухай тушаалд үгийг ямар утгаар хэрэглэсэн байна вэ?

Г. Хоёр эхэд байгаа ижил утгатай үгсийг олж бичээрэй

Д. Эхүүдийн ялгаатай талыг дүгнэн ярилцаарай

Е. Та нар ямар хүнийг шагнах ёстой гэж боддог вэ?

Олхиогүй үг нь гай тарьдаг , огт дуугардаггүй хүнийг шагнах нь зөв үг


Зохиолч үүгээр ямар санаа хэлэх гэсэн бэ?

Сэдэв болон мэдээ баримтын бүтэц

Албан бичиг нь 13-р зуунаас улбаатай.
Тэр үед мөр тэтгэх, мөр хоорондын зайг тааруулах
он цагийг тогтоох, тамаг тэмдэг тавих
хэл найруулга нь тогтсон хэв маягтай байсан.
Албан бичгийг үйлдэхдээ төр ёсны бичгээр үйлддэг.
Тогтсон журмын дагуу алдаа мадаггүй бичдэг.
Нийт монголчуудын дагаж мөрддөг бичгийн хэлний үгээр үйлддэг.
Албан бичигт хэвшсэн үг, тогтмол хэллэгийг хэрэглэдэг.
Бичгийн бүтэц нь тогтмол загвартай.
Заавал хугацааг нь тодорхойлон бичдэг.
Явуулагч этгээдийн нэр усыг тодорхойлон бичдэг.
Дээд доод, тэгш эрхтэй албан газарт албан бичиг явуулахдаа тус бүрд нь оноон нэрлэдэг

Албан бичгийн найруулгын бүтэц, өгүүлбэрийн бүтэц, агуулгын бүтэц

Өгүүлбэрзүйн онцлог
 Ихэнх нь дэлгэрэнгүй өгүүлбэр байна. Өгүүлбэрийн гишүүдийн тогтсон байрыг өөрчлөхгүй. Онцолбор дэвсвэр нь заавал л байна Өгүүлбэр нь голдуу төгс байдаг

Албан бичгийн найруулга дахь үгийн сан, дүрэм

Албан бичгийн найруулга дахь үгийн сан, дүрэм
Үгийн сангийн идэвхитэй үгийн санд хамаарах үгсийг хэрэглэнэ. Албан бичигт хэрэглэгддэг үгсийн ихэнхи нь монгол хэлний үндсэн үгийн сангийн үг байдаг. Албан бичигт харь үг хэрэглэгддэг. Албан бичигт бүх нийтээр хэрэглэдэг гадаад үг хэллэг, тогтоосон нэр томъёо хэрэглэдэг. /голцуу нэр томъёоны үүргээр/ Түүхэн үг хэллэг хэрэглэдэг. /Хуучин үг хэллэгийг түүхэн, хуучин гэж 2 ангилдаг/ Албан бичигт шинэ үг хэллэгийг хэрэглэдэг. Монгол улсын албан баримт бичгийг ард түмний хамгийн боловсронгуй дээд хэлбэр болох утга зохиолын хэлээр /орчин цагийн/ бичиж найруулдаг. Этгээд үг хэллэг, бүдүүлэг үг хэллэг хэрэглэдэггүй. Албан бичгийн найруулагт нутгийн аялгууны үг хэрэглэдэггүй. Албан бичгийн үгийн сан нь өөрийн гэсэн үг хэллэгтэй байна.

Албан бичгийн төрлүүд

Албан бичгийн төрлүүд
Хэл бол хүмүүсийн харилцааны хэрэглүүр. Хүмүүс бүхий л амьдралаа ямар нэгэн харилцааны дунд өнгөрөөдөг бөгөөд энэхүү харилцааны үүрэг зорилго нэг нэгнээсээ ялгаатай. Эндээс л найруулгын хэв маяг, төрөл гэсэн ухагдахуун, ойлголт гарч ирнэ. Найруулгын төрлийн тухай ойлголт шууд бий болчихоогүй, хэл шинжлэлийн ухааны хөгжлийн тодорхой үеийг дамжсаар хөгжиж ирсэн.

Албан бичгийн найруулгын онцлог, албан бичгийн найруулгад хэлний онцлог

Албан бичгийн найруулгын онцлог

Товч, тодорхой
Тодорхой, загвартай
Оновчтой
Үнэн зөв
Энгийн ойлгомжтой

Тогтсон стандарт загвартай
Албан бичгийн найруулгын өөрийн гэсэн хүрээний үгтэй
Уран дүрслэл хэрэглэдэггүй
Бодит байдал тусгагдсан
Баримттай
Үнэн магадлалтай
Гадаад үгийг нэр томъёоны хүрээнд хэрэглэдэг
Утга зүйн хувьд захирах, хүсэх баймж илэрсэн
Сэтгэлийн хөдөлгөөн илэрдэггүй

Утга зохиолын хэлний хэм хэмжээнд захирагддаг

ESLmethod

Online Resource List.pdf

Tech & Metho Intro.docx

Theories.docx

CEFR

Online Rubrics

Албан бичгийн найруулгын тухай, албан бичгийн болон утга зохиолын ялгаа, албан бичгийн хэл

Албан бичгийн найруулгын тухай үүсэл, хөгжил
Монголчууд албан бичгийн үүслийг маш эртний уламжлалтай хэмээн үздэг. Эдүгээ бидэнд мэдэгдэж буйгаар албан бичгийн уламжлал нь албан захидлаас үүсэлтэй бөгөөд тэдгээр нь бүрэн эхээрээ бидний гар дээр уламжлагдан ирээгүй ч бусад эх сурвалж, баримт хэрэглэгдэхүүнээс үзэхэд, их бага хэмжээгээр хадгалагдан үлдсэн нь тодорхой байдаг. Албан бичиг захидлын хамгийн анхны эх сурвалж нь МЭӨ 192-р онд Хүннү улсын хаан Модун Шаньюгаас Дундад улсын хатан Гао-хэү-д илгээсэн албан захидал юм. Энэ нь бидний эх хэлээр биш, харин нангиад буюу хятад орчуулгаар уламжлагдан ирсэн бөгөөд одоо Оросын холбооны улсын Ленинград хотын Дорно дахины судлалын Эрмитаж музейд монголчуудын бичиг захидлын түүхийн чухал дурсгал бичиг болон хадгалагдаж байна. Мөн 1246онд Ромын пап ламтан IV Инноцентээс алдарт жуулчин Плано Карпин-аар илгээсэн Гүег хааны захидал эүгээ Ватиканд нандигнан хадгалсаар байгаа билээ. Уг захидал араб хэлээр, перс бичгээр байдаг ажээ. Эдгээр захидлын агуулгыг дам болон судалгааны зохиол бүтээлээс үзэхэд улс төрийн болоод албаны захидал бичгүүд болох нь илэрхий байна. Бидэнд мэдэгдэж буй монгол хэл, бичгээрх албан харилцааны анхны бичгүүд нь 1295 онд Ил хаан Аргун, 1306 онд Ил хаан Өлзийт нараас Францын ван Гоо Филлиппэд илгээсэн захидлууд болно. Энэ мэтчилэн олон арван албан бичиг, захидлыг нэрлэж болох бөгөөд эдгээр нь өдгөө олон орны монголч эрдэмтдэд монголын түүх, улс төр, хэл, соёлыг судлан шинжлэхэд чухаг эх хэрэглэгдэхүүн, мэдээ сэлт болсоор байгаа билээ. Тухайлбал монголч эрдэмтэн Котвич Владислав, эрдэмтэн Я. Цэвэл, Б. Сумъяабаатар, С. Идшинноров, А. Мостарт, Ф.В.Кливез нарын зэрэг эрдэмтэн судлаачдыг нэрлэж болно. Эдгээр судлаачид уг албан захидлуудыг монгол хэл, үсэг зүй, түүх соёл, улс төр, гадаад харилцааных нь талаар багагүй судалсан байна. Тэдний судалгаанаас үзвэл Монголчуудын албан бичиг нь захидлаас үүсэлтэй бөгөөд эдгээр захидлууд нь агуулгын хувьд улс төрийн болон албан харилцааны бичгүүд болох нь тодорхой байна. Тиймээс Монголчууд албан бичиг хэргийн эртний уламжлалтай улс гүрэн болох нь илэрхий юм.